Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 04 дүгээр сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур:Агаарын дундаж температур Тариат, Цахир 0,8 – 1,8 градус хүйтэн бусад сумдын нутгаар 0,2 – 5,7 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэмандал сумын нутгаар олон жилийн дунджаас 2,8 градус хүйтэн, Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Цэцэрлэг, Чулуут, Жаргалант, Өлзийт, Булган, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 3,0 градус дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Цахир, Цэцэрлэг, Булган сумдын нутгаар 13,0 - 16,0 градус, бусад сумдын нутгаар 17,0 – 21,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай, ӨндөрУлаан, Жаргалант, Тариат, Цахир, Чулуут, Эрдэнэмандал сумдын нутгаар 15,0 – 20,0 градус, бусад сумдын нутгаар 7,0 - 12,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 8,0 - 12,0 градус, бусад нутгаар 2,0 - 7,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Чулуут сумдын нутгаар 40,0 - 45,0, градус, бусад сумдын нутгаар 35,0 - 39,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Цахир, Хангай, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Жаргалант сумдын нутгаар 17,0 – 20,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 – 15,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэбулган, Хашаат, Батцэнгэл, Чулуут, Өлзийт сумдын нутгаар 1 – 3 өдөр , ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,7 – 16,3 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Жаргалант суманд 16,3 мм, хамгийн бага нь Хангай сумын нутгаар 0,7 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Өлзийт, Цэцэрлэг, Чулуут, Хангай сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 11 - 21 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Батцэнгэл, Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 20 - 21 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 1 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд нь бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн байна. Ургамлын өндөр 1 – 2 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бог мал төллөх, отор нүүдэл хийх, мал нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Цаг агаар дулаарч байгаа боловч аймгийн ихэнх сумдын нутгаар салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөх, малын бэлчээрлэлт, мал хаваржилтийн байдалд тааламжгүй нөлөө үзүүлж байна. Аймгийн нийт нутгаар малын усан хангамж дунд байна.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа